НӨАТ-ын 50 сая төгрөг хожсон супер азтан Г.Батцэцэг өнөөдөр батламжаа гардан авлаа.

НӨАТ-ын тавдугаар сарын урамшууллаас 50 сая төгрөг хожсон супер азтан Сүхбаатар аймгийн Наран сумын харьяат Г.Батцэцэг өнөөдөр батламжаа гардан авлаа.

Сумынхаа “Наранзаяат” хэмээх дэлгүүрээс 8500 төгрөгийн худалдан авалт хийсэн баримтаараа ийнхүү супер азтан болсон байна. Тэрээр урамшууллын мөнгөө эмчилгээндээ зориулна гэжээ. Г.Батцэцэг 2017 оны зургадугаар сарын баримтаар 100 мянган төгрөг хожиж байсан юм байна.

Энэ удаагийн тохирлоор 10 сая төгрөгийн 1, 5 сая төгрөгийн 16, 1 саятөгрөгийн 174, 200 мянган төгрөгийн 1769, 50 мянган төгрөгийн 17549баримт тохиролд таарч, нийт 19509 иргэн азтан болж, 50 сая төгрөгийн супер азтан 1 тодорсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ