Улаанбаатарт шороон шуургатай, 15 хэм дулаан байна


Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн өнөөдрийн цаг агаарын урьдчилсан төлвийг танилцуулж байна.
Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр төв болон зүүнаймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орж, говь тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна.
2018 оны 05 дугаар сарын 26-ны 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, хур тунадас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр 12-17, Алтай өвөр говиор 20-25, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТҮүлшинэ. Ялимгүй хур тунадасорно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөх өдрөөс сэрүүсч 13-15 хэм дулаан байна.
Өглөө 05.00 цагт Улаанбаатарт: 7 хэм дулаан, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна
ShareTweetShareShare 000
СЭТГЭГДЭЛ БИЧИХ