Трамп Ким Чен Унтай уулзаж болох юм гэж дахин мэдэгджээ

Зургаадугаар сарын 12-нд БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтэй хийхээр товлож, дараа нь цуцалсан.

“Цаашид хэрхэхийг харж л байя. Одоо бид тэдэнтэй хэлэлцээ хийж байгаа... Энэ үйл явдал (Ким Чен Унтай хийх уулзалт)зургаадугаар сарын 12-ндоо болж болох юм” гэж Цагаан ордны тэргүүн телевизийн CNN сувгийн нэвтрүүлгээр хэлсэн байна.

Трамп Умард Солонгосын удирдагчтай хийх уулзалтаа тавдугаар сарын 24-нд цуцалсан юм. Тэр үүнийгээ Пхеньяны эрх баригчдын дайсагнасан бодлоготой холбон тайлбарласан байдаг.

Харин БНАСАУ , АНУ-тай хэзээ ч яриа хэлэлцээ хийж эхлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.Энэ нь Трампад таалагдсан бөгөөд ерөнхийлөгч өөрийн Twitter-т үүнийг сайхан мэдээ гэж бичжээ.

Уг нь хоёр тал зургаадугаар сарын 12-нд Сингапурт уулзахаар тохиролцсонюм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ