Хэрвээ та эрхий хуруугаа үлээвэл, таны биед ямар нөлөө үзүүлэх вэ?


Хүний бие махбодь нь харилцан уялдаа холбоотой эрхтнүүдийн нарийн, заримдаа хачирхалтай ч гэмээр тогтолцоо юм. Асуудал гэнэт үүсвэл,үүнийг газар дээр нь түргэн зуур шийдэж болно. Тийнхүү бие махбодийг удирдах аргууд ч бий, энэ нь үнэхээр гайхширал төрүүлж мэднэ. Эдгээрээс заримыг нь дурдвал:

Хоолой сэрвэгнэвэл


Ингэсэн тохиолдолд олонхи хүн давс юмуу соодныуумалаар хоолойгоо зайлдаг. Гэвчэмгүйгээр ингэж залхмаар сэрвэгнэхээс салж болно, юу гэвэл чихээ маажихадл хангалттай. Мэргэжилтнүүд үүнийг чихнийдэлбэнд нөлөөлж, хоолойг нарийсгаж өгдөг гэж тайлбарладаг байна.

Мэдрэлээ тайвшируулахад

Та бухимдаад байна уу?Тайвширахэнгийн арга бий, юу гэвэл хүйтэн усаар нүүрээ угаа. Хүйтэн ус нь мэдрэлийн төгсгөлүүдэд нөлөөлж, түүнчилэн эхэр татсанаар амьсгалыгбага зэрэг саатуулдаг.Бие махбодь хүчилтөрөгчийг боловсруулж эхлэж, улмаар тайвшируулна. Түүнчилэн стакан хүйтэн усууж болно.

Тариа хийлгэхийн өмнө айвал

Зарим хүн тариулахаас ихэд халширч, зүү болон өвдөлтөөс машайдаг.Гэвч энэ таагүй мэдрэмжээсөөрийгөө сатааруулж болно. Сувилагчийг тариа хийхийн өмнө зүгээр л ханиалгах хэрэгтэй. Ингэснээр тархи тариа хийж байгааг анзаарахгүй.Харин сувилагчийг сандаргахгүйн тулд айдсаас салах ийм аргынхаа тухай түүнд урьдаархэлэх хэрэгтэй.

Хамар битүүрвэл

Хамарбитүүрэхээс салахын тулд хэлээрээ тагнайгаа түлхэж, хөмсөгний дээд талыг дар. 20 секундийн дараа зүгээр болж хөнгөрөх ёстой.

Түлэгдэж хорсохыгнамжаах гэвэл


Түлэгдчихэв үү? Тосон түрхлэг юмуу мөс тавихыг яарсны хэрэггүй.Түлэгдсэн газрыг хурууныхаа өндөгөөр хүчтэй дарж өгөх хэрэгтэй.Ингэснээр арьсны түлэгдсэн хэсэг хэвийн температуртаа алгуурхан, аюулгүйгээр буцаж орно.


Шүдөвдөхийг намдаах гэвэл

Энэ аргашүдний паалан нь хэт мэдрэмтхий хүмүүсттуслана. Ийм өвдөлтөөс салах гэвэл, өвдөлт ихсэж эхлэмэгцгарынхаа ар талд мөс тавих хэрэгтэй. Харин дараа нь мөсөө долоовор болон эрхий хурууны хоорондох угийн хонхорхойд шилжүүлэн тавь.Нүүрэнд хүрдэг мэдрэлийн төгсгөлүүд энд нийлдэг байна. Өвчдөлтийг намдаах дохио эндээс шууд тархинд очно.

Сандарч тэвдвэл

Чухал арга хэмжээ болох гээд, та уулзалтын өмнө тайвширч чадахгүй,сандарч тэвдэн, улиг болсон бодлоосоо салахгүй байна уу? Тайвширах гэвэл, эм тан уух хэрэггүй.Гарынхааэрхий хуруугл үлээх хэрэгтэй.Чухамхүү энэ хуруу нь зүрх цохилох давтамж шалтгаалдаг хэрмэл мэдрэлийг хариуцдаг юм.Тийнхүү эрхий хуруугаа зүгээр л үлээ,сэтгэлийн түгшүүр дорхноо арилна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ