Хоёр Солонгосын удирдагчид хэлэлцээ хийх товыг зарлав

Өнгөрсөн бямба гарагт хилийн Панмүнжом тосгонд болсон Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун болон БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин нарын уулзалтын явцад ирэх зургаадугаар сарын 1-нддээд хэмжээнд хэлэлцээ хийхээртохиролцсон байна.

Түүнчилэн хоёр орны удирдагчид салбарын хэлэлцээ, түүний доторцэргийнхний хэлэлцээ болон Улаан загалмайн шугамаар хийх хэлэлцээг түргэн хурдацтай урагшлуулахаар тохиролцжээ. Үүнээс гадна, талууд Пханмүнжомын тунхаглалын болзлыг нэн даруй хэрэгжүүлэхийг харилцан эрмэлзэж байгаагаанотлоод,Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаар хамтран хүч чармайлт тавихаар тохиролцсон байна.

Америк- өмнөд солонгосын агаарын цэргийн хүчний сургуулилт тавдугаар сарын 11-нд эхлэсэн учир Умардын тал тавдугаар сарын 16-нд Өмнөдтай хийхээр товлосон хэлэлцээг хойшлуулсан билээ.БНАСАУ энэ цэргийн сургуулилтыг Солонгосын хойгийн улс төрийнүйл явцын эерэг өрнөлтөд харшилсан санаатай өдөөн хатгалга хэмээн тодорхойлсон юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ