“The Voice of Mongolia” шоуны ялагч өнөөдөр тодорно

“The Voice of Mongolia” шоуг “Монгол HD” телевизийн уран бүтээлчид албан ёсны онцгой эрхтэйгээртаван сарын туршхүргэж байгаа билээ. Шоуны анхны дугаар 2018 оны нэгдүгээр сарын 21-ны өдөр эфирт цацагдаж байсан юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногтшилдэг найман оролцогчийн тоглолт болж, финальд өрсөлдөх дөрвөн оролцогч тодорсон.

Тухайлбал Шүүгч Д.Отгонбаярын багаас А.Болормаа, С.Ононбатын багаасБ.Өсөхбаяр, Төрийн соёрхолт Л.Болдын багаас Ж.Ариунжаргал Д.Уламбаярын багаас Ц.Энгүүн нар шалгарсан юм. Шоуны финалын шалгаруулалт өнөөдөр 19:30 цагтболж ялагчаа тодруулна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ