МУГТ Н.Төгсцогт өрсөлдөгчөө хүнд цохилтоор яллаа

МУГТ Н.Төгсцогт мэргэжлийн боксын 10дах тулаанаа Колумбын боксчин Оскар Эскандонтай хийж 3-р үед хүнд цохилтоор яллаа. Баяр хүргэе! Түүний өрсөлдөгч нь Колумбын боксчин Оскар Эскандон 28 тулаан хийж, 25 удаа ялалт(17 KO) байгуулж, 3 удаа ялагдаж байсан туршлагатай тамирчин юм.

Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогт 2014 онд Инчоны Азийн тоглолтын дараа мэргэжлийн бокст шилжиж, промоутер Аль Хэймоны багт орсон юм. Дасгалжуулагч Жо Гуссений удирдлага дор бэлтгэл хийдэг тэрээр 2015 оноос хойш есөн тулаан хийж, хамгийн сүүлд Филиппиний Хармонито Де Ла Торрег оноогоор, бусдыг нь хүнд цохилтоор ялсан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ