Шведэд бэлгийн дарамтгүй сексийн тухай шинэ хууль батлав

Амаар юмуу бичгээр урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр хийсэн аливаа сексийг нуун дарагдуулсан хэмээн хүчингийн хэрэгт тооцох ажээ. Шведийн парламентсексийн үйлдэл эхлэхээс өмнө нөгөө талын зөвшөөрөл авахыг ийм харилцаанд оролцогчдоос шаардсан хуулийг өнгөрсөн лхагва гарагт батласан байна.Болсон явдлыг хүчирхийлэл гэж шүүхээс үзэхийн өмнөтүрүүнд нь гэмт хэрэгийн золиосыг хүчирхийлсэн үү, эсвэл хүчирхийлэхээр завдсан уу гэдгийгпрокурор нотлох шаардлагатай байжээ.

Шинэ хууль нь хоёр хүний бэлгийн харилцааг өөрчилж, сексийн гэмт хэргийн тоог цөөрүүлэхэд туслана гэж эндхийн хууль тогтоогчид найдаж байна. “Энэ нь орчин үеийн харилцаанд үндэслэсэн орчин үеийн хууль тогтоомж юм.Энэ нь швед залуу бүр болон эрэгтэй хүн бүрийн тархинд баттай суужөгөх ёстой, тодруулвал таны бэлгийн харилцаанд орох гэж байгаанөгөө хүнсонголтыгсайн дураараа хийж байна уу, үгүй юу гэдгийг хатууойлгох хэрэгтэй” гэж Шведийн хууль зүйн сайд Морган Йоханссон хэлсэн байна.

Шинэ хууль батласнаар Шведямар ч зөвшөөрөлгүйгээр үйлдсэн сексийг хүчингийн хэрэгтэй адилтган үздэг Өрнөд Европын арав дахь орон болжээ. Амьдралд ийм хууль тогтоомжийгмөрдөх нь хялбар биш байх болнохэмээнзарим хүн нотлож, харин бусад нь шинэ хууль хоёр хүйсийн хүмүүсийн харилцааны соёлыг өөрчлөхөд илүү хамаатай юм гэж хариулж байна.

“Ийм хууль нь норматив шинжтэй бөгөөд манай нийгэмд юуг зөвшөөрч болох, юуг зөвшөөрч болохгүйв гэдгийг харуулж байгаа хэрэг юм” гэж олон улсын хүний эрх хамгаалах “Amnesty International” байгууллагын Шведийн салбарын төлөөлөгч Катарина Бергед хэлжээ.Хүүхдийн биед гэмтэл учруулан шийтгэхийг хориглох тухай хуулийг 1979 онд тус оронд батласны дараа иймэрхүү явдалд нийгмийн хандах хандлага өөрчлөгдсөн, тиймээс секс хийхийг зөвшөөрөхэсэ х тухай яриа болоход мөн ийм үр нөлөө үзүүлнэ хэмээн бид найдаж байна!” гэж тэр дурджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ