Бохь зажилахын санаандгүй ашиг тус илэрчээ

Хэрвээ явган явж байхдаа бохь зажилвал турахад тус болж болох юм. Токиогийн Васэда их сургуулийн эрдэмтэд ийм дүгнэлт хийжээ. Судалгааны тухай материал “Journal of Physical Therapy Science” сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Тэд 21-ээс 69 хүртэлх насны 46 эрэгтэй, эмэгтэй хүнийг ажиглажээ.Судалгаанд хамрагдагсдын эхний хэсэг хүн явган явж байхдаа 15 минутын турш хоёр бохь зажилжээ. Хоёр дахь хэсгийнхэнд бохины оронд мөн тийм найрлага бүхий нунтаг өгсөн байна.

Хоёр тохиолдолд мэргэжилтнүүд зүрхний агших давтамж, явсан зам болон энергийн зарцуулалтыг хэмжжээ. Туршилтад оролцсон эхний хэсэг хүний зүрхний агших давтамж нөгөө хэсгийн хүмүүсийнхээс хоёр дахиних байсан нь тодорхой болсон байна.

“Явган явж байхдаа бохь зажилах нь дунд хэрийн насны хүмүүс, ялангуяа ахимаг насны эрэгтэйчүүдийн явсан зам, зарцуулсан энергийг нэмэгдүүлж байсныг бидний судалгаа харуулсан юм” гэж судлаачид дүгнэжээ.

Арга зүйн шинжтэй хязгаарлагдмал боломжоос болоод эрдэмтэд хэдэн удаа зажилсан яг нарийн тооггаргаж чадаагүй байна.Үзүүлэлтүүдийг илүү нарийн болгохын тулд цаашдын судалгаанд энэ хүчин зүйлийг харгалзан үзэх шаардлагатай болно гэж тэд үзжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ