Өнөөдөр болох үйл явдлууд

09:00 цагт: НҮБ-ын байранд 21 аймгийн боловсролын мэдээлэл статистик, хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан “Монгол Улсын боловсролын статистикийн сургалт” болно.


09:00 цагт: “Holiday Inn” зочид буудалд "Ойн тогтвортой менежмент хэрэгжүүлж, нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих нь" төслийн үр дүнгийн семинар болно.

10:00 цагт: Нийслэлийн Засаг дарга С.Батболд Баянхошуу дэд бүтцийн төвийн бүтээн байгуулалттай танилцана. Утас: 91113191

11:00 цагт: МҮХАҮТ-д "Ногоон технологи, эрчим хүчний хэмнэлт-2018" үзэсгэлэн, зөвлөгөөн болно.

11:00 цагт: Монголын залуучуудын холбоонд “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн хүрээнд “Сайн найз” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан арга хэмжээ болно.

12:00 цагт: ЭМЯ-нд 17 аймагт ургийн гаж хөгжлийг оношлох тоног төхөөрөмж гардуулна.

14:30 цагт: УДБЭТ-т “Монголын үндэсний балет” улсын хоёрдугаар уралдааны нээлт болно. Утас: 80180808

18:00 цагт: Монгол-Японы төвд “Япон киноны өдрүүд”-ийн нээлт болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ