Хамгийн шударга хүмүүс аль хотод аж төрдөг вэ?


Харин эсрэгээр ямар ямар хотод хулгайч илүүтэйбайдаг вэ? «Reader’s Digest» сэтгүүлийн сурвалжлагч нарэдгээр асуултад хариу олохоордэлхийн 16 томхон хотод 192 түрийвчээ зориудааргээжээ. Тийнхүү тэд чухамхүү хаана түрийвчийг хууль ёсны эзэнд нь илүүтэй буцааж өгч байсныг шалгажээ. Түрийвч бүртэзнийх ньутасны дугаар, нэрийн хуудас болонтухайн улсынханшаар 50 ам. доллартай тэнцэх мөнгө байсан байна. Түрийвчийг цэнгэлдэх хүрээлэн, худалдааны төвболон явган хүний зам дээр “гээжээ”.
Туршилтын үр дүн тухайн орноос шалтгаалан их ялгаатайгарсан байна. Тухайлбал,Финландын нийслэл Хельсинки хотодтүрийвчийг илүү олон – 12-оос 11-ийг нь авчирч өгч байсан бол,Европын өмнө зүгийн хотуудад хоёр-гурван түрийвчийг л эзэнд нь буцаан өгсөн байна. 192 түрийвчээс 92-ыг нь туршилт зохион байгуулагчдад авчирч өгсөн нь 47% хувь болжээ.
Сурвалжлагчдын хэлснээр, олсон түрийвчийгавчирчөгсөн хүмүүсийн дунд янз бүрийн насны хүн байсан байна.Тиймээс түрийвч олсон хүн ямар насны бүлэгт хамаарч байгаагаас бүх зүйл шалтгаалж байна гэсэн дүгнэлт хийх аргагүй ажээ.Хотын амьдралын элбэг хангалуун байдлын түвшин гол шалгуур болоогүй бөгөөд энэ нь Цюрих хотын жишээгээр харагдаж, энд гээсэн 12 түрийвчээс дөрвийг нь л авчирч өгчээ.
Хот ОронХэдэн түрийвчбуцааж өгсөн
Xeльcинки Финланд 12-оос 11
Mумбaи Энэтхэг 12-оос 9
Будaпeшт Унгар12-оос 8
Hью-Йopк АНУ 12-оос8
Mocквa Орос12-оос 7
Aмcтepдaм Hидepлaнд 12-оос 7
Бepлин Гepмaн 12-оос 6
ЛюблянCлoвeни 12-оос 6
Лoндoн Их Бpитaни12-оос 5
Bapшaв Пoльш 12-оос 5
Буxapecт Pумын 12-оос 4
Pиo-дe-ЖaнeйpoБpaзил 12-оос 4
Цюpиx Швeйцap12-оос 4
Пpaгa Чex12-оос 3
Maдpид Иcпaни 12-оос 2
Лиccaбoн Пopтугaл12-оос 1
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ