70 настай эмээ жирэмслэж, Гиннесийн номонд орж мэдэхээр байна

Мексикийн нэг настай эмэгтэй одоо жирэмсний зургаан сартай болоод байгаа хэмээн хэлжээ.Тэр өөрийн байдлын нотолгоо болгон шинжилгээний зургаа үзүүлснийг хэвлэлд бичсэн байна.

Масатлан Мария де ла Луз удахгүй эх болно гэснээрээ эндхийн оршин суугчдыг цочирдуулжээ.Энэ эмэгтэй 70 настай бишсэн бол, учир байхсан, гэвч тэр үнэхээр жирэмслээдзургаан сар болж байгаа аж.

“The Sun” сонинд бичсэнээр,тэтгэврийн эмээ сэтгүүлчдэд шинжилгээний зургаа нотлох баримт болгон үзүүлээд, би охинтой болно гэж баяртай нь аргагүй хэлжээ.
Ийм өндөр настай гэхэд Мария де ла Луз гэртээ гар хумхин суугаад байдаггүй, харин ч идэвхитэй аж төрөхийг илүүдүзэж, харин одоо эх болохын зэрэгцээ дэлхийд нэр алдартай болж мэдэхээр байна.
Учир нь тэрхүүхэд төрүүлсэн хамгийн өндөр настай эмэгтэйн хувиар Гиннессийн номонд орохыг хүссэн бөгөөд гэхдээ ингэхийн тулд тэр үүнийгээбаримтжуулах шаардлагатай.Харин тэр хүүхдийн эцэг хэн гэдгийг хэлдэггүй байна.
“Миний толгой эргэж, хөл аймаар өвдөж, хордлого эхлэсэн. Хувийн болон улсын эмнэлгйн эмч нар хэт туяаны шинжилгээ 10 орчим удаа хийсэн. Тэд үүнд итгэж чадахгүй л байгаа” гэж тэр ярьжээ.

Ирээдүйн хүүхэд түүний найм дахь хүүхэд болох гэнэ. Томхүүхдүүд нь охин дүүтэй болох гэж байгааг мэдээд, нэгчих баярлаагүй аж.
Хэрвээ бүх зүйл хэвийн байх аваас, Мария де ла Лузөмнөх дээд амжилтыг тогтоосон ээжМария Дель Кармен Боусада де Ларагийн амжилтыг эвдэж болох юм.
2006 онд 66 настай испани эмэгтэй хоёр ихэр хүү төрүүлжээ. Тэр хиймлээр үрсуулгуулж, ингэхийн тулд өөрийн насыг нуусан байж.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ