Өвөөг хэн нэгнээр өрөвдүүлэхийг хүссэнгүй, өрөвдөхөөр ч хүн биш байна


Өнгөрсөн зун Саппорогийн гэрлэн дохион дээр ядруухан өвөө зам хөндлөн мод үүрээд гарахдаа машиныг маань налж зогсоод амарч байхыг харж байлаа. Тухайн үед өөрөө зовлонг нь мэдэх хүн байж туслаагүйдээ дараа нь гэмшиж байсандаа.
Гэтэл сая Сонсголонгийн гүүрний урд буудлаас огцом өгсүүр газар зам даган модоо дийлэн ядан зогсох өвөөг хараад буцаж эргэн сонсголонгийн дэнж дээр машинаа тавиад очтол нэг хөл нь 4 жилийн өмнө хугарсан, мод битгий хэл өөрийгөө яаж дийлж байна гэмээр ноднингийн өвөө зогсож байна. Модыг нь үүрээд дэнж рүү гарахад нуруу мөрөнд хөөрхөн ачаалж байна(20кг байх боловуу). Гэр нь яг дэнж дээр буудлаас 2км орчим зайтай их өгсүүр юм. Машинд бууж суухад хөл нь нугарахгүй юм. Хэнтэйгээ амьдардаг яаж шуухан байгааг нь асуулаа 2 уулаа байдаг гэнэ. Цааш нь ярих тун дургүй байна. Манай өвөөтэй их төстэй юм. Дуу цөөтэй, амьдралд нухалуулж яваа ч бусдаас тусламж авах тун дургүй бололтой. Архи дарс хүртдэггүй нь царайнаас нь, үнэрнээс нь мэдрэгдэж байлаа. Сая ч яахав нэг удаагийн мод үүрэн өгсөх ажилд нь дэм боллоо. Гэрлүү нь оруулах гэтэл айлын хашаагаар дамжиж орно гээд оруулсангүй.
Юмыг яаж мэдэхэв саппорогийн урд модны захаас мод үүрэн Саппорогийн хойд буудалруу алхах өвгөн таарвал дөхүүлээд өгөөрэй.
Шүдээ зуугаад бусдаас гуйхгүй амьдрахыг хичээж байгаа нь нүдэнд ил хэдий ч хоол идэх шүд, дулаан хонох түлээ, өмсөх хувцас эмчилгээ сувилгаа гээд бүгд дутагдаж яваа нь илт байлаа. Өвөөд боломжоороо туслая найзууд.
Өвөөг хэн нэгнээр өрөвдүүлэхийг хүссэнгүй өрөвдөхөөр ч хүн биш байна. Зүгээр л эр хүний тэсвэр тэвчээрийг бахдаж, бас дахиад түлээ үрүүлэхгүйн тулд пост орууллаа.
edit1: Олон хүн хаяг асууж өвөөг дэмжье гэнэ. Тал талаас олон хүний хөлөөр дарж айл хүндрүүлж байхаар нэг зохион байгуулалттайгаар хүчээ нэгтгэн 05.28 наас 14 хоногийн хугацаатай #ӨВӨӨГ #ДЭМЖЬЕ #АЯН өрнүүлэх саналтай байна. Хамгийн түрүүнд өвөөгөөс зөвшөөрөл аваад хэрхэн дэмжихээ шийдэцгээе.
edit2: Нэг шүдний эмнэлэгт ажилдаг эгч хиймэл шүд хийж өгөхөө мэдэгдлээ. Бас Грандмед энмэлэгийн мэс заслын эмч ах маань өөрийн тасагтаа хэвтүүлэн эмчлэхээ мэдэгдлээ. Өөр олон дэмжлэг ирсээр байна. Маш их баярлалаа
Эх сурвалж: Baatarkhuu Erdenetsetseg

СЭТГЭГДЭЛ БИЧИХ