Г.Сарангэрэл нэг сарын хугацаатай хоригдлоо

“Сайн ах” нэрийг моодонд оруулж саар нэрээр олонд танигдсан Г.Сарангэрлийг олон хүн мэдэх болов уу. Х.Тэмүүжинг Хууль зүйн сайд байхад нь дотно харилцаатай хэмээгдэн нийгэм даяар шуугиан тарьж байсан бүсгүй дахин нэг таагүйхэн асуудал тарьсан. Тэрбээр биедээ хар тамхи нуун хилээр гаргах гэж байгаад баригдсан Г.Сарангэрэлд тавдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас сүүлийн нэг сарын хугацаанд улсын хилээр хууль бусаар мансууруулах бодис тээвэрлэн нэвтрүүлж, бусдад зарж борлуулдаг хэд хэдэн бүлэг этгээдийг илрүүлэн баривчилсан тухай ЦЕГ-аас мэдээлсэн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ