Ice top” хамтлагийн дуучин Коби, Эгшиглэн нар хар тамхи татаж байгаад баригджээ



Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан Б.Амарбаясгалан нар хар тамхины хэргээр шалгагдаж байх хугацаандаа дахин хар тамхи хэрэглэж байгаад баригдсан талаар манай сайт мэдээлсэн. Тэд энэ удаад өмгөөлөгчтэйгээ хамт хар тамхи хэрэглэсэн байсан бөгөөд тэднийг машиндаа мансуурсан байдалтай байхад нь баривчилжээ.
Гэтэл үүний хажуугаар урлагийн “одод” хар тамхины хрээгт холбогдсон талаарх мэдэээллийг албанаас өгч байна. Тодруулбал дуучин Эгшиглэн, “Ice top” хамтлагийн дуучин Коби нар хар тамхи хэрэглэж байгаад баригдсан байна. Тэднийг ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн албан хаагч нар баривчлан, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ