Монгол Германы Засгийн газар хоорондын хэлэлцээрийг дүгнэж байна

Манай улс ХБНГУ-тай “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр" байгуулсан. Энэ хэлэлцээрийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит VI хуралдаан болж байна.

ГХЯ-ны "Зөвшилцөл" танхимд болж байгаа хуралдаанд Ажлын хэсгийн Монголын талын дарга, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Ажлын хэсгийн Германы талын дарга, Холбооны Эдийн засаг, эрчим хүчний яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Оливер Виттке тэргүүтэй хүмүүс оролцож байна.

Хуралдааны үеэр Монгол, Германы хамтын ажиллагааны өнөөгийн бaйдал, ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хөрөнгө оруулалтын боломжийн талаар харилцан санал солилцож байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ