Төрийн байгууллагад цахим сүлжээ ашиглахыг хориглов

Төрийн албан хаагчид ажлын байрандаа олон нийтийн сүлжээ ашиглахгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргажээ.

Энэ шийдвэр төрийн нэгдсэн сүлжээнд холбогдсон байгууллагуудад хамааралтай юм.

Тэд Facebook, Twitter, Youtube, Instagram, Steam, төрөл бүрийн видео болон видео тоглоом зэргийг ашиглахгүй юм. Энэхүү шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тагнуулын Ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Чинбат нарт даалгажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ