Нэмэлт аминдэм ашиггүйг эрдэмтэд нотолжээ

Байнга шахам сурталчилж байдаг аминдэмийн нэмэлтийн ихээхэн хэсэг нь ямар ч эмчилгээний нөлөө үзүүлдэггүй гэдгийг Канадын Торонтогийн их сургуулийн судлаачид нотлосныг хэвлэлд мэдээлсэн байна.

Олонхи хүнсний нэмэлт дэх кальци болон C, D аминдэм ашиггүйг нотлосон судалгааны материал“Science Daily” сайтад нийтлэгджээ. Түүгээр ч барахгүй, эдгээр нь элдэв архаг өвчнийг эмчлэхэд эерэг болон сөрөг ямар ч нөлөө үзүүлдэггүй байна.

Харин фолийн хүчил болон холимог аминдэм нь зүрх-судасны элдэв өвчин тусах болон цус харвах магадлалыг бууруулдагийг тоогтоож чаджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ