Агаар цэвэршүүлэгч, халаагч төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөллөө

- Засгийн газрын өнөөдрийн /2018.05.30/ хуралдаанаас гаргасан шийдвэр -

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийн жагсаалтыг баталж Гаалийн албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөллөө.

Энэ дагуу дөрвөн төрлийн агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй есөн төрлийн халаагч төхөөрөмжийг импортоор оруулж ирэхэд татвар төлөхгүй юм. Ингэснээр одоо зах зээлд худалдаж байгаа төхөөрөмжийн үнэ 10-15 хувь нь буурна гэж тооцоолжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ