Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчид сургалтад хамрагдав

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэс, Стандарт хэмжил зүйн газар, Монголын барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоотой хамтран сургалт зохион байгууллаа.

2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шинээр дагаж мөрдөж байгаа барьцаалан зээлдүүлэх үйлчилгээнд тавих нийтлэг шаардлагыг тодорхойлсон Монгол Улсын стандартын тухай болон үйлчилгээний газруудад илэрч буй зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжилтнүүд зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Сургалтанд энэ чиглэлээр үйлчилгээ эрхлэгч 40 аж ахуйн нэгж хамрагдав.

Мөн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчид шинэ стандартын тухай санал хүсэлтээ илэрхийлж, тулгамдаж буй асуудлаар саналаа нэгтгэн холбоогоор дамжуулан холбогдох газруудад уламжлахаар боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ