UBH барилгын хогийн цэгт гал гарчээ

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хойд талд байрлах UBH барилгын хогийн цэгт өчигдөр 18:00 цагийн орчимд гал гарчээ.

Галын улмаас зогсоолд байрлуулсан “Приус-20" маркийн автомашины арын хэсэг шатсан байна. Улмаар гал барилгын гадна хэсэгт хүрч, галын утаа агааржуулалтын хоолой руу оржээ. Энэ үед тус цогцолборын хамгаалалтын албаныхан барилга дотор байгаа хүмүүсийг гаргаж, галын дуудлага өгсөн байна.

Ийнхүү Чингэлтэй дүүргийн Аврах, гал унтраах аравдугаар ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай ажиллаж, 19:10 минутад галыг шуурхай унтраажээ. Галын улмаас хүний амь эрсдээгүй, гэмтсэн хүн байхгүй аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ