ҮЙЛ ЯВДАЛ: Орон нутгийн нөхөн сонгуулийн талаар мэдээлнэ

Монголбанкны 5 давхрын хурлын танхимд

09:00 цагаас Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй Монголбанкинд хэрэгжиж буй "Төлбөрийн системийн шинэчлэл" төслийн хүрээнд бага дүнтэй гүйлгээний системд олон улсын стандартад нийцсэн "Автомат клиринг хаус" буюу ACH+ систем нэвтрүүлэх төслийн нээлтийн үйл ажиллагаа болно.

Хангарди ордны 14-р давхарт

10:00 цагаас НИТХ-ын нэгдсэн хуралдаантай. Гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн явц, Хүн амын ахуй үйлчилгээ-2020 дэд хөтөлбөр, Нийслэлийн иргэдийн хууль эрх зүйн боловсролыг дээшлүүлэх тухай дэд хөтөлбөр батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

Замын цагдаагийн газарт

11:00 цагаас Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалалтын бүсийг зүүж хэвших кампанит ажлын талаар мэдээлэл хийнэ.

Сонгуулийн Ерөнхий Хорооны байранд

11:00 цагаас Удахгүй болох орон нутгийн нөхөн сонгуулийн талаар мэдээлэл хийнэ.

Үндэсний аудитын газрын 412 тоотод

11:30 цагаас “Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт АСЕМ-ыг зохион байгуулсан үйл ажиллагаа, түүний гүйцэтгэл үр дүн”-д хийсэн аудитын тайланг танилцуулна.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

12:00 цагт Хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх, болох арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

Монисс оффисын 1-р давхарт

13:30 цагт Геологийн төв лаборатори Оюу толгой компанитай алт, зэс, мөнгө гэх зүйлд бусад баялагт хяналтын дээж сорьцинд нууцын гэрээ хийж ноцтой хууль бус ажиллагаа болоод байгаа бусад асуудлаар мэдээлэл хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ