Таван ихэр хүүхэдтэй хос

АНУ-ын нэгэн гэр бүл нэг дор таван хүүхэд арчилах болсоор бүтэн жилийн нүүр үзэж байна. Таван ихэр хүүхэдтэй болох нь гэсэн мэдээг сонсоод эхнэр, нөхөр хоёр цочирдсон ч сэтгэл хөдлөлөө барьж чаджээ.Өдөрт 40 удаа сүү халааж, хоногт хүүхдийн 20 хувцас угаах нь ямар гэдгийг одоо тэдмэднэ. Дээр нь 60 ширхэг живх овоолготой байх. Гэвч тэднийд уйтгарлах зав зай огт гарахгүй.


Кентукки муж улсын хос Бриана болон Жордан Дрискелл нар саяхан нэг ой үрсэн таван ихрийн аз жаргалтай ээж, аав юм. Харин гурван жилийн өмнө тэд ганц ч болов хүүхэдтэй болох юмсан хэмээн цөхрөнгөө барж байжээ.

Хэдэн жилийн өмнө Брианад үргүйдэлтэй гэсэн онош тавьсан ч, хос хүүхэдтэй болох гэсэн оролдлогоо огт орхиогүй ажээ. Эмчилгээ хийлгэсний дараа эмэгтэй жирэмсэн болсноо мэдэж, хэдэн сарын дараа тэднийх нэг биш, харин нэг дор тавын таван ихэртэй болсон байна.

“2 жил, 730өдөр. Жордан бид хоёр хүүхэдтэй болох гэж ингэж удаан хүлээсэн шүү. Тэгтэл бидний хэзээ ч үл мартах тэр өдөр ирсэн юм! Эхний хэт авианы шинжилгээ хийлгэх үед эмчийн царай нь гэрэлтээд явчихсан, тэгээд хүүхдүүдийг тоолж эхлэсэн. Нэг, хоёр, гурав... Дөрөв... Тав. Тийнхүү ТАВАН ХҮҮХЭД-тэй болж байгаагаа бид тэр өдөр мэдсэн юм"

Тавын таван хүүхэдтэй болох нь гэсэн мэдээг сонсоод, хос үнэндээ ихэд цочирджээ. Гэвч хүүхэдтэй болох боломжоос татгалзалтай биш, харин нэг дор тавын таван хүүхэд хэрхэн өсгөх билээ гэдгийг төсөөлж байгаагүйхэрэг. Тэгээд Бриана, Жордан хоёр хамаг байдгаараа бэлтгэжээ.

Хүүхдүүд 2017 оны тавдугаар сард мэндэлжээ. Гурван охин, хоёр хүү. Бүгд эрүүл төрсөн ч, хэсэг хугацаанд эмнэлэгт байхад хүрчээ. Ийнхүү тун удалгүй тэд гэртээ гарсан байна.

Харин тэгэхэд л аав, ээж хоёрын амьдралын хамгийн сонирхолтой үе эхэлжээ. Таван хүүхдийг арчилахад хүч, цаг хугацаа төдийгүй, дор хаяад өдөрт 40 шил сүү хэрэгтэй болсон байна.

"Бидхүүхдүүдээ гучин минут тутам хооллодог. Тиймээс сүүлчийн хүүхдээ хооллоод дуусахад, эхний хүүхэд өлсөөд эхэлнэ. Ингээд л дахин нэг мөчлөг эхлэж, энэ нь нэгэн ёсондоо үйлдвэрийн дамжлагатай бага зэрэг төстэй”.

Эмнэлгийн мэс заслын өрөөнийх гэлтэй дэг тэдний гал тогооны өрөөнд бүтэн жилмөрдөгдөж байжээ.Хэрвээ хүүхдийн хэд хэдэн аяга савыг урьдчилан зэхгүй бол, тэдний хэн нэг нь хоолгүй хоцрох юмууаль шил нь хэнийх билээ гэдгийг ерөөс мартаж орхиж мэднэ.

Бриана,Жордан хоёр супермаркет руу өдөр бүр явдаг нь ч бүр гайхал төрүүлнэ. Өдөрт хүүхдүүдэд маань тус бүр 60 живх ордог.Харинтэдний хувцасыг20 удаа солиход хүрдэг гэж ээж нь ярьж байна.

“Ёстой галзуурмаар.Гэхдээ бидэндуйтгарлах цагзавогтгардаггүй”.
Харин хүүхдүүдтэйгээ ийш тийш явж байхаар нэг жижиг фургон машин худалдаж авсан ч, ийм олон ам бүлтэй айлд энэ машин нь багаддаг байна.

Тиймээс аав, ээж хоёр хүүхдүүдээ тэргэнд суулган зугаалуулахыг илүүд үздэг байна. Эднийд хоёр ихрийн хоёр тэрэг, бас нэг хүүхдээ суулгах өвөрмөц “халаас” буюу слинг байдаг. Тэднийг бүх хүүхдээ авч гарахад, хоёр нохой нь бас дагана.

Хүүхдүүдээ өсгөхөд нь тэдэнд Брианагийн ээж болон өдрийн асрагч тусладаг бөгөөд тэд өдөр бүр өглөөний зургаан цагт тэднийд ирдэг аж.


“Хүүхдүүд маань тус тусдаа өөрийн гэсэн онцлогтой. Тэдний хэрхэн том болж байгааг харахад үнэхээр сайхан” гэж ээж нь ярьсан байна.

Жил гаруйн хугацаанд хүүхдүүдийнхээ хоол тэжээл, хэрэгтэй зүйлсэд нэлээд хэдэн мянган доллар зарцуулсныг тэд тооцоолжээ. Гэвч тэд энэ зардлыг өлхөн гаргадаг ч,хүүхдүүдээ өсөөд ирэхээр том байшинд орохоор төлөвлөж байгаа гэнэ.
Бүх хүүхдээ зохих ёсоор арчилахын тулд Бриана өдөр бүр хатуу хуваарь барьдаг аж.


С.Инда
.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ