АСЕМ-д нийт 395.7 тэрбум төгрөг зарцуулжээ


Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг 2016 онд Монгол Улс анх удаа зохион байгуулсан билээ. “АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоотой байж ирээдүйн төлөө түншлэх нь” сэдвийн дор болж өнгөрсөн эл хуралд Ази, Европын 51 орны төр, засгийн тэргүүн, тэдний өндөр түвшний бие төлөөлөгчид, Европын зөвлөлийн ерөнхийлөгч, Европын комиссын ерөнхийлөгч, АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцсон.
Тэгвэл энэ хурлыг зохион байгуулсан үйл ажиллагаа, түүний гүйцэтгэл, үр дүнд хийсэн аудитын тайланг Үндэсний аудитын газраас өнөөдөр танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг "АСЕМ-ын хүрээнд суудлын автомашин, автобус, тоног төхөөрөмжийг импортоор оруулж ирэхэд 6 тэрбум төгрөгийн татварыг чөлөөлсөн.
АСЕМ-д нийт 395.7 тэрбум төгрөг зарцуулсан байна. АСЕМ-ын гадаад болон дотоодын сургалтад 722.4 сая төгрөгийг зарцуулсан ч тайлагнаагүй.
Нийслэлээс 2.9 тэрбум төгрөгийн 25 төсөл арга хэмжээг эрх шилжүүлэн гүйцэтгэж, хууль зөрчжээ. Өөрөөр хэлбэл, АСЕМ дууссанаас хойш хийсэн байна. Тухайлбал, Яармагт нэг тэрбум төгрөгийн өртөгтэй замыг 434 сая төгрөгөөр зардлыг нь нэмэгдүүлж, Хан-Уул дүүргийн Засаг даргад эрхийг нь шилжүүлж гүйцэтгүүлсэн байна" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ