НИТХ-ын дарга С.Амарсайхан Налайх дүүргийн хүүхдийн баярын өдөрлөгт оролцов

Налайх дүүргийн ИТХ, Засаг даргын тамгын газар хамтран "Монгол хүүхэд" уриан дор олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийгугтанхүүхэд багачууддаа зориулж өдөрлөг зохион байгууллаа.

Тэд дүүргийнхээ бяцхан багачуудад зориулж мөрөөдөл болсон үлгэрийн баатруудыг нь амилуулжхүндэтгэлийн парад алхуулснаарбаярын үйл ажиллагаа эхэлсэн юм.Хүүхдэд ээлтэй "Налайх дүүрэг" ньхүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Нарны хүүхдүүд" өдөрлөгийг 800 гаруй хүүхэдхамруулан зохион байгуулсан болдүүргийн хэмжээнд170 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүддээ зориулжтусгай баяр зэргийг үе шаттай зохион байгуулжээ.

НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлэхдээ, "Хүүхэд бүр эрүүл, чийрэг, боловсролтой хүн болж төлөвшихөд эцэг эхчүүдээс гадна иргэн бүр байгууллага бүр үргэлж анхаарал тавьж эргэн тойрондоо байгаахүүхдүүдийгаюулгүй орчинд амьдарч байгаа эсэх,эрх тэгш сурч боловсорч байгаа эсэхданхаарч ажиллах ёстой.Тиймээсзөвхөн нэг өдрийг биш өдөр бүрийгхүүхэд багачуудаа хайрлан хамгаалах сурган хүмүүжүүлж боловсруулах, төлөвшүүлэх ажилд зориулаасай.Хүүхэдтэй холбоотой асуудал анхаарлын гадуур өнгөрөх ёсгүй юм" гэлээ.Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тэргэнцэр гардуулж өгөв.

Өнгөрсөн онд тус дүүрэг"Гэр бүл хүүхэдзалуучуудын хэлтэс"-ийн шинэ байрыг ашиглалтанд оруулсан. Ингэснээр10 гаруй дугуйланд500 гаруй хүүхэд багачууд хамрагдаж байна. Мөн энэ жил 4 цэцэрлэг 2 сургуулийн ажлыг эхлүүлнэ.Ийнхүү Налайх дүүргийн удирдлагуудхүүхэд багачууддаа чиглэсэн боломжит бүхий л ажлыг санаачлан хийх зорилт тавин ажиллаж байгаагаа илэрхийллээ.

НИТХ-ын ХМОНХТ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ