Нийслэлд хэрэгжиж буй гадаадын төсөл хөтөлбөрийн үйл ажиллагааг сайжруулна


НИТХ-ын ээлжит XVI хуралдааны үдээс өмнөх хуралдаанаар гадаадын зээл тусламжаар нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар танилцуулгыг сонсож хэлэлцүүлэг өрнүүллээ.
Энэ үеэр төсөл танилцуулсан албаны хүмүүст ханданНИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж, хариулт авсан юм.
Хурлынтөлөөлөгчид гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийг үр дүнг нэмэгдүүлэх, чанарыг нь сайжруулах, нийслэлийн иргэдэд хүртээмжтэй болгох, ажил хариуцаж авсан хүмүүс эрхэлсэнажилдаа хариуцлагатай хандаж ажиллах зэрэг саналыг илэрхийллээ.
Хэлэлцэх асуудлын төгсгөлд НИТХ-аас төслийн нэгжийн уялдаа холбоог хангах, төслийн удирдах хорооны үйл ажиллагааг хуулийн дагуу шинэчлэх, төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагаа, үр дүнг сайжруулах, нээлттэй мэдээллийн сантай болгох, төсөл хөтөлбөрийн үйл явцтай ажлын хэсэг байгуулан танилцах нь зүйтэй гэсэн санал дэмжигдэж холбогдох газруудад Хурлын тэмдэглэлээр үүрэг өгөхөөр боллоо.
НИТХ-ын ХМОНХТ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ