ЕБС-ын эмч нар сургагч багшаар бэлтгэгдэнэ

НҮБ-ын “Хүн амын сан”-гийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн боловсролын газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо, охид залуус, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төвтэй хамтран “Нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн эмч нарын дунд зохион байгуулж байна.

2018 оны тавдугаар сарын 28-наас 06 дугаар сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй нийт аван удаагийн хоёр өдрийн сургалтын үр дүнд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан эрүүл мэндийн хичээлийн цагт “Нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх нь” сэдвээр сургалт хийх 206 сургагч багш бэлтгэгдэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ