“Монгол хүүхдүүд” баярын үйл ажиллагааны хөтөлбөр

Нийслэлийн ЗДТГ-аас санаачлан Нийслэлийн соёл, урлагийн газар, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн үйл ажиллагааг тавдугаар сарын 28-наас зургадугаар сарын 2-ны хооронд зохион байгуулж байгаа юм.

Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах албан ёсны арга хэмжээ Сүхбаатарын талбайд өнөөдөр 09:00-17:00 цагийн хооронд “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд болно. Энэ жилийн хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагааны хүндэтгэлийн тоглолтод нийслэлийн сургууль, цэцэрлэг, байгууллагуудын 1500 орчим уран бүтээлч, авьяаслаг хүүхэд багачууд оролцох юм.

Талбайн хойд хэсэгт засагдах үндсэн тайзнаа эдгээр уран бүтээлчид, авьяаслаг хүүхэд багачуудын уран бүтээлээс сонирхож болох аж. Түүнчлэн талбайн баруун талд зассан хүүхдийн байгууллагуудын нэрэмжит тайзан дээр хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон төрийн бус байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр, хууль дүрмийн талаар мэдээлэл хийх юм байна.

Талбайн урд талд засагдах үндэсний үйлдвэрлэгчдийн нэрэмжит тайзан дээр Монголын үндэсний үйлдвэрлэгчид өөрсдийн худалдаа үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл хийн, худалдаа эрхлэгчид үзэсгэлэн худалдаагаа гаргахаар болжээ.

Мөн баярын хөтөлбөрт хүүхдэд зориулсан урлагийн наадам, хөгжөөнт тоглоом, бичил амьтны хүрээлэн зэрэг багтсан байна. Ерөнхий найруулагчаар УДЭТ-ын найруулагч С.Болд-Эрдэнэ ажиллаж байгаа аж.

Өнөөдөр 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдах “МОНГОЛ ХҮҮХДҮҮД” баярын нэгдсэн үйл ажиллагааны ерөнхий хөтөлбөрийг танилцуулж байна.

Баярын үйл ажиллагааны үндсэн тайз:

11:00-11:30 Нээлтийн ёслол

11:30-13:00 Баярын тоглолт

13:00-13:30 Сүүний өдрийн ёслол

Хүүхдийн байгууллагын тайз:

09:00 Нээлтийн ёслол

09:30 Хөгжөөнт тоглоом, урлагийн тоглолт

11:00 Завсарлага

13:00 Хөгжөөнт тоглоом, энтертайнмент үй ажиллагаа

14:30 Циркийн үзүүлбэр

15:00 “Хүүхэд бүр эрхтэй” АХА тэмцээн

15:30 Урлагийн тоглолт

16:55 Хаалтын үйл ажиллагаа

Үндэсний үйлдвэрлэгчдийн тайз:

09:00 Нээлтийн арга хэмжээ

09:10 ЕБС-ийн сурагчдын тоглолт

09:50 “Чоно ба долоон ишиг” жүжиг

11:00 Завсарлага

13:00 “Бяцхан мисс-2017” Улсын уралдааны шагналтнуудын тоглолт

13:30 ЕБС-ийн сурагчдын тоглолт

14:20 Хөгжөөнт тоглоом

15:00 “Муурын байшин” жүжиг

16:00 “Бидний театр” уралдааны шилдэг жүжгүүд

16:55 Хаалтын үйл ажиллагаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ