Өндөр үнээр худалдагдсан оддын хачирхалтай эд зүйлс

Цуглуулга хийдэг хүмүүс өөрийн сонирхолд бага зэрэг балай байдал гаргадаг гэмээр. Учир нь тэд заримдаа тэнэг гэмээр зүйлийг мөнгө хайрлахгүй авсан байдаг. Ийнхүү бид дуудлага худалдаагаар өндөр үнээр зарагдсан нэр цуутай хүмүүсийн эд зүйлсийг танилцуулж байна.
1. Жон Ленноны шүд

Жон Леноны бүр дээр үед авахуулсан араашүдийг “Omega Auctions” –ын дуудлага худалдаагаар 31200 ам.доллараар худалдсан байна. Энэ шүд шүдний эмч Майкл Зукт байжээ. Ирээдүйд дуучныг хувилахын тулд шүднээс ДНК-г нь авах бодолтой байгаагаа шүдийг худалдан авсан хүн сүүлд нь хэлсэн байна.
2. Жастин Тимберлейкийн хоолны үлдэгдэл

Жастин Тимберлейкийн дутуу идсэн бялууг дуудлага худалдаагаар 3154 ам.доллараар худалджээ. Энэ лотыг Францын радиогийн хөтлөгч тавьсан бөгөөд олсон мөнгийг буяны ажилд зориулсан байна.
3. Элвис Преслигийн дотуур өмд
Рок-н-роллын хааны өмсөж байсан дотуур өмдийг Их Британид дуудлага худалдаанд тавьжээ. Чухам энэ өмдийг өмсөж байхдаа тэрээр 1977 онд концерт тоглож байсан гэсэн яриа байдаг. Анхны үнэ нь 10 мянган фунт стерлинг байжээ. Санаачлагчид нь горьдлого тавьж байсан хэдий ч, энэ лот хүмүүсийнсонирхлыг татаагүй байна.Гэсэн ч өмдийг 5000 фунт стерлингээр худалдан авчээ.
4. Сэлинжерийн бохир суултуур

Алдарт зохиолчийнх гэх суултуур нэртэй eBay сервист тавигджээ. Анхны үнэ нь 1 сая ам.доллар.Энэ суултуурыг авсан хос үүнийг Жером Сэлинжерийн урьд нь сууж байсан байшингийн хамт худалдан авсан хэмээн ярьжээ.
5. Майкл Жексоны бээлий

1983 онд “сарны алхалт”-аа анх удаа үзүүлэх үеэр попын хааны өмсөж байсан цорын ганц цагаан бээлийг дуудлага худалдаанд тавьж, 350 мянган ам.доллараарзарагджээ.Гонконгийн Хоффман Ма гэгч хүн энэ бээлийг авсан байна.
6.“Миний найз залуу тэнэг” киноны баатар бүсгүйн юүдэнтэй цамц болон хөхний даруулга

Женнифер Лоуренсын тоглосон “Миний найз залуу тэнэг” гэдэг кинонд өмссөн юүдэнтэй малгай болон спортын хөхний даруулгыг түүнийг Оскарын шагнал авсаны дараа дуудлага худалдаанд тавьжээ. Ер бусын лотыг 3175 ам.доллараар худалдсан байна.
7. Бритни Спирсийн үс

Бритни Спирс нэг үсчний газарт толгойныхоо үсийг мулз хусуулж байжээ. Хэн нэгэн овсгоотой хүн энэ үсийг цуглуулан авч, eBay ресурст 1 сая ам.доллараар тавьсан байна. Гэвч порталын эзэд энэ лотыгресурсээс арилгасан бөгөөд цаашид үс яасан нь тодорхойгүй юм.
9. Диана гүнжийн даашинз

Жон Траволтатайбүжиглэх үеэрээ өмссөн Дианагийн хар хөх өнгийн даашинз түүний цуглуулгаас хамгийн үнэтэй нь болжээ. Даашинзыг дуудлага худалдаагаар 510 мянган фунт стерлингээр худалдсан байна. Зарим хүн даашинз ийм их үнэд хүрснийг Жоны амжилттай холбон үздэг бөгөөд энэ бүжгийг хийсний дараажүжигчний бүтээл туурвил өөдлөж эхлэжээ. Тухайлбал, гүнжийн даашинз амжилт авчирдаг гэсэн яриа нийгэмд тарсан байна.
10. Леди Гагагийн хумс

Гаж хувцасладаг дуучин Дублин хотод концерт тоглож байхдаа хиймэл хумсаа гээчихжээ. Леди Гагагийн солгой гарын чигчий хурууны хиймэл хумсыг сүүлд нь дуудлага худалдаагаар 12 мянган ам.доллараар худалдсан байна.Дуучныг шүтэн биширдэг Британийн иргэн энэ хумсыг худалдан авчээ.
11. Мэрлин Монрогийн рентген зураг

Мэрлин Монрогийн цээжний гурван рентген зургийг 2010 онд Лос-Анжелест дуудлага худалдаагаар худалдсан байна. Цуглуулагч домогт жүжигчний рентген зургуудыг 45 мянган ам.доллараар худалдан авчээ.
12. Супермений өмсгөл

1978 онд Кристоф Ривийн тоглосон Супермений өмсгөлийг Нейт Сандерсын дуудлага худалдаанд тавьжээ. Эхний үнэ нь 40 мянган ам.доллар байсан аж.
13. Скарлетт Йоханссоны нусаа нийсэн цаас

Нэрт жүжигчин телевизийн оройн шууд шоуны үеэр цаасанд нусаа нийсэн байна. Цаасыг битүү гялгар уутанд хийжээ. Энэ цаас хэнд, яагаад хэрэгтэй болсон нь тодорхойгүй ч, түүнийг 5300 ам.доллараар худалдан авсан байна.
14.Бритни Спирсийн бохь

Бритни Спирсийн зажилж байсан бохийг шүтэн бишрэгч нь 2004 онд худалджээ. Энэ хачирхалтай лотыг 14 мянган ам.доллараар худалдан авсан байдаг.
15. Уильям Шетнерийн бөөрний чулуу

“Оддын зам” цувралын од жүжигчин бөөрний чулуутай болсныг эмч нар тогтоожээ. Мэдээж Шетнер мэс заал хийлгэж, бөөрнийхөө чулууг дуудлага худалдаанд тавьсан байна. Энэ чулууг 25 мянган ам.доллараар худалджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ