20 жилийн дараа хөршүүдээ гайхшируулжээ

Хүмүүс түүнийг бүгд солиорчихож хэмээн боддог байжээ. Харин түүнийг хашаандаа лонх цуглуулж байсныг хөршүүд нь 20 жилийн дараа л ойлгожээ.

Украины Запорожье хотын оршин суугч Владимир Сыса ер бусын байшин босгож, түүний дээр нь давхарлагаа барьжээ. Хэвлэлд бичсэнээр, маньэр шампань дарсны лонхыг барилгын материал болгон ашигласан байна.

Байшинг барихад 20 жил зарцуулсныг Владимир дурджээ. Тэрээр өнгөрсөн зууны 90-ээд онд барилгын ажлаа эхлэж, 2009 онд л дуусгасан байна. Түүнд ийм ер бусын материал олоход амаргүй байсан ч, тэр цөхрөөгүй аж.

Гэвч лонхны доторхи агаарын хүчинд байшин өвөлдөө дулаан, зундаа сэрүүн байдаг аж.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ