Баярын өдөр 23 хүүхэд алга болсон дуудлага иржээ


Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хоёр хүүхэд зам тээврийн осолд өртөн гэмтэж, 23 хүүхэд алга болсон дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Одоогоор 12 хүүхэд олдоогүй байгаа аж.
Нийслэлийн шуурхай удирдлагын төвийн 102 утсанд 1428 дуудлага,101, 105 дугаарын утсанд 21 дуудлага иржээ. Энэ нь энгийн өдрүүдтэй харьцуулахад харьцангуй бага тоо юм. Жил бүрийн хүүхдийн баяраар хүүхэд эцэг эхээсээ төөрөх тохиолдол цөөнгүй гардаг. Харин өчигдрийн хувьд хүн алга болсон гэх 34 дуудлага иржээ. Үүний 23 нь насанд хүрээгүй хүүхэд байсан байна. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийг шалгах, сураггүй алга болсон хүүхдүүдийг эрэн хайхаар цагдаагийн байгууллага ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ