Улаанбаатарт бороо орохгүй, 22 хэм дулаан байна

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн өнөөдрийн цаг агаарын урьдчилсан төлвийг танилцуулж байна.

2018 оны зургадугаар сарын 03-ны 08-20 цаг хүртэл.

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, сэрүүсч , говь талын нутгаар салхи шуургатай байна.

2018 оны 06 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий болон Дорнод Монголын тал нутгаар 13-18 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 24-29 хэм,бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 20-22 хэм дулаан байна.

Өглөө 05.00 цагт Улаанбаатарт: 7 хэм дулаан, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ