Монгол туургатны бөхийн барилдаан амжилттай өндөрлөлөө


“Хамаг Монгол” студи, бөхийн “Жавхлант” дэвжээ хамтран МҮБХ-ны албан ёсны зөвшөөрөлтэйгээр Монгол туургатны бөхийн барилдааныг 2018 оны 6-р сарын 02-ны өдөр буюу өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгууллаа.
Монгол туургатны барилдааны Монгол 128-д У.г Б.Гончигдамба түрүүлж, У.х Б.Бат-Өлзий үзүүрлэлээ.
Өвөр Монгол 128-д Өвөр Монголын аварга Бүрэнсайн түрүүлж у.з М.Өсөхбаяр үзүүрлэлээ. Их шөвөгт у.н Б.Бат-Эрдэнэ, а.а Б.Баянмөнх нар үлдлээ.
Буриад 128-д А.а Т.Бэгзсүрэн түрүүлж с.з Өлзийсайхан үзүүрлэлээ. Их шөвөгт у.х Д.Бат-Эрдэнэ, а.а Ц.Сандагдорж нар үлдлээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ