НАТО-гийнхан Донбасс руу давшилт хийх хүчнийхнийг бэлтгэж байна

Украины зэвсэгтхүчний дайчдыг Донбасс руу давшилт хийхэд бэлтгэж байгаа бөгөөд энэ зорилгоор НАТО-гийн сургагч нар ажиллаж байгаа ажээ.Украины зэвсэгтхүчний механикжуулсан 14 дүгээр тусгай бригадын олзлогдсон цэргийн албан хаагч Луганск хотод мэдээлэл хийхдээ ингэж ярьсан байна.

Түүний хэлснээр, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард украины цэргийн албан хаагчид Львов мужийн Яворовын сургуулилтын талбайд очиж, НАТО-гийн төлөөлөгчид болон америк, канад, польшуудын сургалтад хамрагджээ. “Тэнд хот, байшин барилгыг дайран эзлэхэд биднийг сургаж,өөрөөр хэлвэл давшилтхийхэд илүүтэй сургаж байсан юм” гэж тэр цэргийн албан хаагч хэлсэн байна.

Хэрэв АНУУкраинд давшилтын төрлийн зэвсэг нийлүүлэхээр шийдвэрлэвэл, Орос улсБН Донецк болон Луганск улсыг хүлээн зөвшөөрөхл болов уу.

Хэрвээ зэвсэг, тухайлбал танкэсэргүүцэх FGM-148 Javelin цогцолбор өгөхийг хүссэн Украины хүсэлтийгАНУяалт ч үгүй биелүүлвэл, ОХУ-ын удирдлагатусгаар тогтнолоо бие даан зарласанДонбассын бүгд найрамдах улсыгхүлээн зөвшөөрөх ёстой гэж Оросын улс төрийн судалгааныхүрээлэнгийн тэргүүн Сергей Марков үзэж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ