Тамхиа унтраалгүй шидсний улмаас авто машин шатжээ

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хойд талд байрлах UBH барилгын хогийн цэгт гал гарснаас болж, автомашины зогсоолд тавьсан “приус 20 маркын автомашин шатсан хэрэг өнгөрсөн Лхагва гаригт гарсан.Уг машин нь “Булнайн ар” компанийн хамгаалалтын албаны ээлжийн ахлах А-гийнх байжээ. Галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөдхяналтын камерыг шалгаж үзэхэдуг машины хажууд хоёр залуу тамхилаад зогсож буй нь бичигдсэн байжээ. Тэд тамхиа татаж дуусаад ишийг нь унтраалгүй хаясан,тамхины иш шидсэн хогийн цэгийн орчмоос гал гарч, улмаар машин шатсан нь камерт бичигдсэн байна. Уг хэргийг цагдаа нар шалгаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ