Долоон хүүхэдтэй гэр бүлд нэг өрөө байр бэлэглэжээ


Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд долоон хүүхэдтэй гэр бүлд нэг өрөө байр бэлэглэлээ.
31 настай ч долоон хүүхдийг эрүүл саруул, өсгөн хүмүүжилж яваа залуу гэр бүл бол олон арван бахархалт гэр бүлийн төлөөлөл юм.
Тус байрыг “Хангамж өргөө” компани барьж ашиглалтанд оруулсан бөгөөд өөрсдийн зүгээс ийнхүү олгосон байна. Гэрийн эзэн Дэмбэрэлнямбуу зун нь уурхайд ажилладаг бөгөөд эхнэр Э.Булган нь гар урлалын гоёл чимэглэл хийн зардаг аж.
Хамгийн том хүү нь 11 настай бөгөөд бага нь 1 ой 5 сартай гэнэ. Хүүхдүүд нь сурлага сайтай, спортын амжилт гаргасан авъяаслаг багачууд юм. Өнгөрсөн жилүүдээс энэ жилийн хүүхдийн баяр хамгийн сайхан нь хэмээн ярьж байна.
Үлгэр жишээ залуу гэр бүл одоо нийтийн байр түрээслэн амьдардаг байсан бол одоо мөрөөдлийнхөө байранд орлоо. Хүүхдийн хүмүүжлийн эх суурь нь гэр бүлийн орчин. Тиймээс ч хүүхдүүдээ байгаадаа сэтгэл хангалуун байх, бие бинээ хүндлэх чанарыг байнга өөрсдөөрөө үлгэрлэн яваа залуу гэр бүл юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ