Орхон голд осолдсон хүүгийн эрлийг түр зогсоожээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн нутаг, сумын төвөөс баруун зүгт 4 км-т байрлах Мөндөлтэй хошуу гэдэг газар тус сумын харъяат 11 настай, эрэгтэй Б тавдугаар 28-ны өдрийн 16:00 цагт Орхон голд осолдсон дуудлагыг тавдугаар сарын 29-ний өдрийн 10:09 цагт хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, 1 автомашин, 1 завьтай, Дархан-уул аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашин, 2 завьтай, нийт 16 алба хаагч, 5 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

Өчигдрийн байдлаар осолдсон газраас ОХУ-ын хил хүртэл нийт 100 км-т, 2 удаа самналт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 21:30 цагт түр зогсоосон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ