Малын түүвэр тооллого орон даяар эхэллээ

Монгол Улс жил бүр таван хошуу малаа тоолж арванхоёрдугаар сард нэгдсэн дүнг нь гаргадаг. Өнгөрсөн онд манай улсын мал сүрэг 66.2 саяд хүрч түүхэнд байгаагүй хэмжээгээр өссөн. Харин энэ онд өмнөх жилийнхээ өсөлтөөс давах уу, үгүй юү гэдэг нь анхаарал татаж байна. 2018 оны хагас жилийн малын түүвэр тооллого өнөөдрөөс улс орон даяар нэгэн зэрэг эхэллээ.

Тооллогын хугацаанд малтай иргэн, аж ахуй нэгж байгууллагууд малаа ойр бэлчээж, нүдээр үзэн, биечлэн тоолох нөхцөлийг бүрдүүлж уг ажилд идэвхтэй хамрагдахыг Үндэсний статистикийн хорооноос уриаллаа.

Share Tweet Share Share

СЭТГЭГДЭЛ БИЧИХ