Эмэгтэйчүүдийн манлайлал сэдэвт сургалт зохион байгуулагдав


"Говийн чоно 2018" гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын хүрээнд эмэгтэйчүүдийн манлайлал сургалт зохион байгуулагдаж байна. Монголын хууль, эрхзүйн орчин болон хүмүүнлэгийн тусламж, гамшгийн хор уршгийг арилгах үеийн жендерийн асуудлын талаар хэлэлцэж, харилцан туршлага солилцох аж. Түүнчлэн болзошгүй гамшиг осол, аюулт үзэгдлийн үед эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм байна.
Сургалтад Ховд аймгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагаас гадна эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын 30 гаруй хүн оролцож буй аж. Мөн АНУ-ын Номхон далайн командлалын бодлого зохицуулалт, төлөвлөлтийн даргын дайчилгаа хариуцсан орлогч, бригадын генерал Сюзань П.Варес-Лам, МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар оролцож, сургалтад оролцогчдод амжилт хүсэн, харилцан мэдээлэл солилцжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ