Үйл явдлын хураангуй


Нийслэлийн засаг даргын тамгын газар болон Дэлхийн Банк Нийслэлийн цаг уурын өөрчлөлтөнд дасан зохицсон зам, тээврийн салбарын хөрөнгийн менежментийн чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна. Гарын үсэг зурах ажиллагаа Нийслэлийн Хотын захиргааны байрны Б зааланд болно. Холбоо барих утас: 9977 8587
ЮНЕСКО-ийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Монгол улсын Шинжлэх ухааны Академи хамтран эрдэм шинжилгээний ажилтан, их, дээд сургуулиудын багш нарт зориулсан ёс зүйн сургалтыг маргааш зохион байгуулна. Сургалт ШУА-ийн 3 дахарт эхэлнэ. Холбоо барих утас: 98119897
Өнөөдөр дэлхийн байгаль хамгаалах өдөр тохиож байгаатай холбогдуулан Төв азийн орнуудын хими, биологийн хог хаягдлын менежментийг бэхжүүлэх замаар эрсдлийг бууруулж, аюулгүй байдлыг бэхжүүлэх төслийн зөвлөлдөх уулзалт Corporate зочид буудалд эхэлнэ. Холбоо барих утас: 99041612 99153766
Азийн Орнуудын Цахим Мөнгө, Блокчайн Бизнес Эрхлэгчдийн Холбооны гишүүн компани болох МСС Клауд ХХК-ийн шинээр гаргаж буй “АА Койн” цахим мөнгөний танилцуулах үйл ажиллагаа Шангри-Ла Зочид Буудалд зохион байгуулагдана. Энэхүү уулзалтад Азийн шилдэг цахим мөнгө гаргагчид мөн олборлогчид оролцож, байр сууриа илэрхийлнэ.
- Барилга, хот байгуулалтын яамны хурлын танхимд 'Барилгын зах зээлийн өнөөгийн байдал ба эрэлт нийлүүлэлт' сэдвээр хэвлэлийн бага хурал болно.
- 100 айл дахь барилгын материалын зах болон төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд нүүж эхэлсэнтэй холбоотойгоор НИТХ-ын дарга С.Амарсайхан болон ажлын хэсэг газар дээр нь ажил байдалтай танилцана. Холбоо барих утас : 91110023
- 'Дотоодын үйлдвэрлэл-төрийн худалдан авалт' үзэсгэлэн, семинар, хэлэлцүүлэг МҮХАҮТ-ын Их танхимд болно. Холбоо барих утас: 8001-9000
СЭТГЭГДЭЛ БИЧИХ