Хорт хавдартай сувилагчид хоёр өрөө байр бэлэглэв


Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хавдрын тасгийн сувилагч Ж.Уранчимэг цусны цочмог явцтай үүдэл эсийн хорт хавдартай болохоо эмнэлгийн ажилчдын ажил хаялт, суултын үеэр олон нийтэд зарласан.
Тэрээр "Цензургүй яриа" нэвтрүүлэгт уригдан оролцсон юм. Нэвтрүүлэгт орсны дараахан нэгэн залуу гэр бүл түүнд хоёр өрөө байр бэлэглэхээр болжээ. Өнөөдөр байрны түлхүүрийг гардуулж өгсөн байна. Энэ үйл явдлыг "Цензургүй сурвалжлага" багийнхан live хийж олон нийтэд хүргэлээ.
Ж.Уранчимэг нь гурван охинтой өрх толгойлсон эх юм. Хандивын тоглолт болон сайхан сэтгэл хүмүүсийн дэмээр эмчилгээний зардал нь бүрдсэн бөгөөд ирэх долоо хоногт Энэтхэг улсыг зорих аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ