Сильвестр Сталлонегийн тухай сонирхолтой баримтууд

Сталлонегийн эхийн талын өвөг дээдэс Одесс хотод аж төрж байжээ. Сүүлд нь түүний эмээ гэрбүлийнхнийхээ хамт АНУ-д очиж, 1921 онд Вашингтонд Сильвестрийн ээж – Жаклин Лейбофиш төрсөн байна. 1945 онд тэрээр Фрэнк Сталлонетай гэрлэж, нэг жилийн дараа анхны хүүхдээ төрүүлснээр түүндСильвестр гэдэг нэр өгчээ.

Төрөх үед эмч хавчаараар эвгүйхавчсанаас болоод хүүгийн нүүрний мэдрэлийг гэмтээсэнбайна. Энэ нь жүжигчнийг инээхэд ам ньмуруйдагшалтгаан болжээ.

Түүний хувьд алдрын оргилд хүрэх зам амаргүй байсан бөгөөд залуудаа тэр шөнийн клубт хамгаалагч, амьтны хүрээлэнд цэвэрлэгчээр ажиллаж байсан аж. Хааяа хааяа киноны туслах дүрүүдэд тоглодог байжээ.Гэвч нэр алдарт хүрэхийг хүсэгч Сталлонед энэ нь учир дутагдалтай байсан бөгөөд тиймээс тэр боксчин Рокки Бальбаогийн тухай киноны зохиол бичихээр шийдсэн байна. Тэр ч энэ зохиолоо маш богино хугацаанд буюу гурван өдөр хагасын дотор бичжээ. Ийнхүү Сильвестр гол дүрд би өөрөө тоглоно гэсэн болзлыг киночдод тавьсан байна.

Хариуд нь түүнд 200 мянган ам.долларын шагнал (гурван өдрийн ажлын хөлс) өгье, гол дүрд тоглоно гэдгээсээ татгалз гэсэн болзол тавьжээ. Сталлонеч бууж өгөлгүй, киноны зохиолдоо 23 мянган доллар авахыг зөвшөөрч, гэхдээ гол дүрд тоглохоор болсон байна.

1976 онд уг кино АНУ-д хамгийн их орлоготой кино болж, 225 сая орчим долларын орлого оруулж, Сильвестр өөрөө туслах дүрийн жүжигчнээс дэлхийн киноныод болжээ.

Гэхдээ дэлгэцнээ боксчны дүрд үнэмшилтэй харагдахын тулд Сталлоне таван сарын турш махруу хичээллэхэд хүрсэн байна. Боксын танхимд өдөр бүр очиж, хүндийг өргөж, кардио гүйлтээр хичээллэдэг байжээ.

Сильвестр өмнө нь хүндийг өргөх бэлтгэлтэй байсан ч, сайн төхөөрөмж авах мөнгөгүй байжээ. Хотын хогийнцэгт очиж, машины эд ангиуд юм уу бетон блок гээд гарын доорхи материалыг бэлтгэл сургуулилтын хэрэгсэл болгон ашиглахад хүрч байсан аж.

Одоогийн байдлаар Сталлоне50 гаруй кинонд тоглож, эдгээрээс олон кино дэлхийд нэр алдартай болжээ. Жүжигчин “Оскар”-ын шагнал гурван удаа, ингэхдээ “Рокки” кинондоо хоёр удаа, тодруулбал шилдэг зохиолын болон эрэгтэй шилдэг дүрийн шагнал хүрсэн юм.

Сталлонеавьяаслагжүжигчин,сайн киноны зохиолч төдийгүй сайн бизнесмэн юм. Түүний хөрөнгө 400 гаруй сая доллараар үнэлэгддэг байна.

Жаклин Сталлонеөөрийнгарал үүслийг сайтар мэдэж авахын тулд2002онд өвөг дээдсийнхээ эх орон – Одесс хотод зочилжээ. Тэр үед хүү нь ажил ихтэй байсан учир хамт ирж чадаагүйд тэрээр маш харамсаж байсан ч,хүү нь энд заавал ирнэгэдэгт найдаж байсан аж.

Сильвестр Сталлоне хэзээ ч мэргэжлийн боксчин байгаагүй ч, 2011 онд түүнийг Олон улсын боксын алдрын танхимд бүртгэжээ.Гэвч үүнд гайхах явдалгүй бөгөөд боксын одод төдийгүй, спортын энэ төрлийг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулсан жүжигчин, сэтгүүлч, зохиолчид энэ алдрыг хүртдэг юм.

Дэлгэцнээ жүжигчнийг буу шийдэм барьсан байхыг байнга харж болно. Гэвч энэ нь зөвхөн тайзны дүр.Сильвестр Сталлоне буу зэвсэг чөлөөтэй худалдахыг эсэргүүцэгч гэдгээ удаа дараа илэрхийлж байсан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ