Албан хаагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж байна


Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн тасгаас иргэдэд эрх зүйн мэдлэг, мэдээлэл өгөх сургалт өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг билээ. Тухайлбал дүүргийн 28 хорооны албан хаагчдад эрх зүйн сургалт явуулж байгаа. Тэгвэл өнөөдөр уг эрх зүйн сургалтад 5, 9, 16, 17, 19, 22, 24дүгээр хорооны нийт 100 албан хаагч хамрагдлаа.
Сургалтаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын эрх зүйн мэргэжилтнүүд Зөрчлийн тухай хууль болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн ач холбогдол, үр нөлөө, онцлох заалтуудыг танилцуулсан юм. Мөн Иргэдийн оролцоотой амьдрах орчноо сайжруулах жилийн хүрээнд хэрэгжүүлж буй “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хороодын зохион байгуулагч, нийгмийн ажилтнуудад танилцуулав хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ