Трамп, Ким Чен Ун нарын уулзах далайн дээрэмчдийн арал

АНУ, БНАСАУ-ын удирдагч нарын түүхэн дэхь анхны уулзалт Сингапурын Сентоза арлын тансаг зочид буудалд болохыг Цагаан ордноос нотолсон. Дээд хэмжээний уулзалтыг энэ сарын 12-нд хийхээр товлосон ч, уулзалтын нарийн зүйлс тодорхойгүй байна.

"Бүх ажил тун дажгүй явж байна гэж Дональд Трамп мягмар гарагт хэлсэн юм. Олон удаа уулзаж, хэлэлцээ хийж байгаа” гэж АНУ-ын ерөнхийлөгчсурвалжлагчдад мэдэгджээ.
Дээд хэмжээний уулзалт таван одтой “Капелла” зочид буудалд болно гэдгийг Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс “Твиттер”-ээрээ дамжуулан нотлосон юм.
Энд хэлэлцээ болж Дональд Трамп, Ким Чен Ун нар өөр өөр газарт буух бололтой.
Трамп “Шангри-Ла зочид буудалд,харин Ким “Сент-Режис Сингапур” зочид буудалд буух болов уу гэж сингапурын “Straits Times” бичжээ. Энэ хоёр буудал тус орны гол аралд жуулчдын сайн мэдэх худалдааныЦахирмаа цэцгийн дүүргийн ойролцоо байдаг юм.
Сентоза нь Сингапур улсыг бүрдүүлдэг 63 арлын нэг бөгөөд ердөө 500 га талбайтай. Одоо эндамралтын люкс ангиллын буудлууд,хөнгөн хөлөг онгоцны хувийн зогсоолууд, гольфын талбайнууд байдаг. Өмнө нь Сентоза арал нэлээд цөвүүн явдлын талбар байсан бөгөөд аралд далайн дээрэмчидноёлож, цус урсгасан хэрэг явдал, дайн болж байжээ.
Далайн дээрэмчдийнбоомт
Сингапур XIX зуунд Энэтхэгээс Хятад орох тэнгисийн зам дахь Британийн боомт гэдгээрээ алдартай юм.Гэхдээ Британийн эзэгнэлээс өмнө Сингапур нь худалдаачид төдийгүй, далайн дээрэмчид байнга ирдэг худалдааны цэцэглэж буй төв байжээ.
Тэр үед Сентоза Пулау Блакан Мати гэдэг нэртэй байсан бөгөөд орчуулвал “Үхлийн нөгөө талын арал” гэсэн утгатай гэнэ. Хүн ам нь малайз, хятадууд болон индонезийн Сулавеси арлаас гаралтай далайчид буюу бугис нараас бүрдэж байсан аж.
Дэлхийн хоёрдугаар дайнд хохирогчид
1942 онд Британийн колончлолын цэрэг японы армид бууж өгч, Сингапурыг Япон эзэгнэжээ. Арал Сёнан гэдэг шинэ япон нэртэй болсон байна. Энэ Өмнөдийн гэрэл гэсэн утгатай ажээ. Дараагийн нэлээд хэдэн жил энд энгийн оршин суугчдыг олноор нь буудан хороож байсан аж.
“Японы эсэргүүцэгч этгээдүүдийг” устгах ажиллагааны хүрээнд 18-аас 50 хүртэлх насны хятад эрчүүдийг эрэгт хэсэг хэсэг болгон цуглуулж, пулемётаар буудан, цогцосыг тэнгист хаяж байжээ.

Сентоза аралд хүмүүсийг буудан хороож байсан наран шарлагын газруудын нэг нь Трамп, Ким хоёрын хэлэлцээ хийх “Капелла” арлын цонхон дор шахуу байдаг аж.
Сентоза аралд бас цэргийн олзлогдогсдын хуаран байсан бөгөөд энд тэнгисийн явган цэрэг, пулемётчин зэрэг англи-америкийн эвслийн 400 орчим цэрэг байжээ.
Аялал жуулчлал ба осол сүйрэл
1970-аад онд Сингапурын засгийн газар арлыг Сентоза хэмээн өөрчлөн нэрлэж(орчуулвал “ "Энх амгалан" гэсэн утгатай),энд аялал жуулчлал хөгжүүлж эхэлсэн байна.

Холливудын кино студийн салбар, казино нээгдсэнээр Сентоза жуулчдыг татдаг болжээ.
Гэвч энд энх амгалан тийм ч хурдан ирээгүй аж.
1983 онддүүжинт замын хоёр бүхээг жуулчдын хамт далайд унасан байна. Нефтийн өрмийн хөлөг онгоц аргамжааг шүргэжээ. Дөнгөж барьсан “Мөрөөдлийн арал” гэдэг усан паркад 2000 онд найман настай охин амь үрэгдсэн байна. Үүний дараа удалгүй энэ паркийг хаажээ.
Гэвч Сентоза бууж өгөөгүй бөгөөд энд холливудын сэдэвчилсэн үйлчилгээ бүхий “Universal” парк, усны парк, асар том казино байгуулж, сингапурчууд болон гадны жуулчдын урсгал тасрахаа больсон байна.
Дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажил

“Капелла” зочид буудлыг Британийн Норман Фостерын архитектурын товчооны төслөөр барьсан аж. Гэхдээ бүгдийг нь биш, колоничлолын үеийн хэд хэдэн томхон байшин барилга цогцолборт багтдаг ажээ.
Цэцэрлэг рүү харсан нэг тасалгаатай “премьер” өрөөнд хоноход 500 ам.доллар, харин гурван унтлагын өрөө болон тусдаа усан сан бүхий колоничлолын үеийн буудал 7500 ам.долларын үнэтэй байдаг аж.
Цагаан ордны ажилтнууд энэ зочид буудлыг урьдчилан үзэж, тамгын газрын тэргүүний орлогч энд бууж, дээд хэмжээний уулзалтад эрчимтэй бэлтгэж байгаа ажээ.
Их мөнгө төлөхөд ч бэлэн байгаа өөр зочид ч “Капелла”-д бууж чадахгүй. Учир нь зургаадугаар сарын 15-ныг хүртэлх аль ч өдөр урьдчилан захиалга өгөхболомжгүйгэнэ.
Сентозад саятнуудын хороолол ч бий бөгөөд эндхийн байшин бүр нь хөнгөн хөлөг онгоцны хувийнзогсоолтойбайдаг аж.
Баячууд гольф тоглон цагийг өнгөрүүлж, олон одтой ресторануудад хооллодог бөгөөд энд ийм ресторан хэд хэд байдаг.

Тусгаарлагдмал байдал ба аюулгүй байдал
Умард Солонгос болон АНУ хоёр тансаг дэд бүтэц болон үзэсгэлэнтэй байгалиас нь болоод Сентоза арлыг сонгоогүй нь илт. Арал эх газарт маш ойрхон байрладаг ч, усан хаалт нь өөрсдийн аюулгүй байдалд туйлаас санаа зовж байгаа хүмүүсийн хувьд бүрэн тохирох газар юм.
Аралд хүрэх замыг хаахад хялбархан, нэг дүүжин зам,ганц замт төмөр зам, автомашины нэг хонгил болон явган зорчигчдын нэг гарцыг л хаахадлболохгэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ