“Залуу дугуйчин” клуб асрамжийн газрын хүүхдүүдэд дугуй бэлэглэнэ

“Залуу дугуйчин” клуб зургаа дахь жилдээ асрамжийн газар байгаа хүүхдүүдэд хандив олгож байна.

Тодруулбал айл өрхөөс хандив болгон цуглуулж авсан багадсан, эвдэрч хэмхэрсэн, хэрэглэхгүй байгаа дугуй, скүүтрийг засаж янзлаад энэ сарын 16-нд хүлээлгэж өгөх гэнэ.

Иймд иргэдийн сэтгэлийн хандивыг энэ сарын 15 хүртэл хүлээн авах аж.

Хүүхэд бүхэн дугуй унах дуртай тул дээрх клубынхэн ийнхүү санаачилсан байна.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ