Д.Муратыг гишүүнээс эгүүлэн татах үндэслэлгүй гэж үзэв

Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанд Улсын Ерөнхий прокурор Ц.Энх-Амгалан оролцож, УИХ-ын гишүүн Д.Муратыг бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ өгч байгаагаа танилцууллаа.
Улмаар УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг танилцууллаа. Тодруулбал, УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаарУИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг 100 хувийн саналаар дэмжсэн байна. Үргэлжлүүлэн энэ асуудлыг хэлэлцсэн ч УИХ-ын гишүүн Д.Муратыг бүрэн эрхээс нь түтгэлзүүлэх үндэслэлгүй гэж УИХ-ын хуульзүйн байнгын хороо үзлээ. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ