Д.Гантулгыг эгүүлэн татах асуудлыг дэмжлээ

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг эгүүлэн татах асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж санал хураалтын дүнгээ танилцууллаа.

УИХ-ын гишүүн Д.Гантулга энэ үеэр хэлэхдээ “ Шүүх шинжилгээний байгууллага гурав, дөрвөн удаа янз бүрийн дүгнэлтүүд гаргасан. Энэ болгоноос зөвхөн намайг буруутгах бололцоотой бүхнийг авчхавтаст хэрэг нээсэн. Маш харамсалтай байгаа. Гантулга миний нэр төр, алдар хүндэд зохион байгуулалттайгаар халдах мөн зохион байгуулалтайгаар заналхийлэх дарамтлах үйл ажиллагаа явагдсан. Энэ бүгдийг би нотлохын тулд аль болох мэдээлэл, баримтуудыг гаргаж өдийхүртэл явж байгаа. Энэ байдлаараа цаашид хуулийн хяналтын байгууллагуудад шалгуулж үнэн мөнөө тогтоолгоно” гэлээ.

Ингээд Д.Гантулга гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх санал хураахад 13 гишүүнээс найм нь буюу 61,5 хувиардэмжиж, түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ