Эмэгтэй гишүүд Д.Гантулга, Д.Мурат нарыг эгүүлэн татахыг дэмжив


Дөнгөж саяхан УИХ-ын эмэгтэй гишүүдмэдээлэл хийж, Д.Гантулга, Д.Мурат нарыг эгүүлэн татах нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлэв.Ц.Цогзолмаа, М.Билэгт, Д.Оюунхорол, Н.Оюундарь, А.Ундармаа нар оролцсон юм.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “УИХ-ын нэгдсэн чуулганаар хоёр гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх гэж байна. Энэ цаг үед УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүдийн зүгээс хоёр гишүүнийг бүрэн эрхээ түдгэлзүүлээд хууль, хяналтын байгууллагаар үнэн зөвөө тогтоолгох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Эмэгтэй гишүүдийг хүчирхийлсэн хэрэгт холбогдсон ийм цаг үед Монголынхоо нийт эмэгтэйчүүдийн дуу хоолой болж, хууль шүүхийн өмнө тэгш байх ёстой гэдэг зарчмыг баримталж байна” гэж тодотгосон юм.
Ингээд энэ мэдээллийн үеэр эмэгтэй гишүүдийн хэлсэн үгийг товчлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь: “Хуулийн өмнө хэн ч байсан тэгш эрхтэй байдаг. Тэр утгаараа хоёр гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, хуулийн байгууллагаар эцэслэх нь зүйтэй гэж бодож байгаа юм”
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: “УИХ-ын гишүүний бүрэн эрхийн тухай хуульд гишүүн болсноороо хууль зөрчсөн, нийгэмд буруу үйлдэл гаргаснаа гишүүний бүрэн эрхийн дор далдлах оролдлогыг парламентын түүхэнд гаргах ёсгүй. Тиймээс бид энэ асуудалд парламентын гишүүдийн төлөвшлийг сайжруулах асуудлын хүрээнд ёс зүй, нас, төгөлдөршүүлэх чадвартай, чансаатай хүмүүс сонгогдсноортөрийн нэр цэвэр байх ёстой гэж бодож байна”
УИХ-ын гишүүн А.Ундраа: “Энд бид хүний эрх, эмэгтэйчүүд, охидын төлөө бид өнөөдөр энд зогсч байна. УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж байгаад ёс зүйгүй үйлдлийг ямар нэг байдлаар хаацайлсан шийдвэр битгий гаргаасай, эрэгтэй гишүүд маань”
УИХ-ын гишүүн М.Билэгт: “Хууль зүйн байнгын хорооны шийдвэрийг хараад сэтгэл их өвдлөө. Сэтгэл эмзэглүүлж байгаа зүйл нь эмэгтэйчүүдийг дарласан, доромжилсон асуудлаар шалгагдах асуудал гарч байхад шалгуулаад ир гэхийн оронд эрхийг нь түдгэлзүүлэхгүй гэсэн дүгнэлт гаргаж байгаа эрэгтэй гишүүдэд харамч байна”.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ