"Талын салхи-2018” олон улсын мото наадам нээлтээ хийлээ


"Талын салхи-2018” олон улсын мото наадмын нээлтийн арга хэмжээ өнөөдөр болж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцлоо. Тэрбээр Монголын “Harley-davidson” мотоцикл сонирхогчдын холбооны ерөнхийлөгч юм. Дөрөв дэхь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг наадам гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтдаа нэгдэж, тэмцье уриан дор болж буйгаараа онцлогтой. Мөн Монгол, ОХУ, БНХАУ -ын 800 орчим мотоцикл сонирхогч залуус оролцож байна. Орос, Хятадаас 50, 50 хүний бүрэлдэхүүнтэй мотоциклчид хүрэлцэн иржээ.
Мотоциклчид Төв талбайгаас цуваа болон Тэрэлж дэх Мондэ амралтын газар руу хөдлөх юм. Тус амралтын газарт тусгайлан зассан мото наадмын талбайд 300 мотоциклын үзэсгэлэн зохион байгуулагдана. Мөн орой нь Харанга, Хурд, Нисванис, Булсара, Жонон, Аравт, Empire, Аадар, Lord, Rec on, Ice Top, Digital, Click click boom хамтлагууд, реппер Gee, Desant, NMN, дуучин Gang, DJ Zaya, Tuvshin, Ladies, уран нугаралт, циркийн үзүүлбэрүүдийг сонирхох боломжтой. 'Талын салхи' наадам хоёр өдөр үргэлжлэх аж.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ