Монголоор дамжуулан Хятад руу нефть-хий дамжуулах хоолой тавих санааг дэмжив

Монголын нутгаардамжуулан Оросоос Хятад руу нефть болон хий дамжуулах хоолой барих тухай саналМонголын засгийн газраас ирснийг Кремлийнхэвлэлийн алба мэдээлжээ. Оросын ерөнхийлөгч Владимир Путин энэ санаачлагыг нааштай үнэлэснийг мэдээлж байна.

“Монголын түншүүд өөрийн орны нутгаар дамжуулан Оросоос Хятад руу нефть болон хий дамжуулах хоолой барихыг санал болгожээ. Бид үүнийг ерөнхийд нь дэмжиж байна, энэ бол сайхан санаа” гэж Оросын төрийн тэргүүний хэлснийг Кремлийн хэвлэлийн алба иш татан дурдсан байна.

Энэ арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд уг төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг нарийн бололвсруулах шаардлагатай гэж Путин бас тэмдэглэжээ.

Түрүүнд нь Монгол, Оросын батлан хамгаалахын сайд нар Кызылд уулзаж, цэргийн хамтын ажиллагааныасуудал хэлэлцсэн юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ